Г.Төгөлдөр: Даргын сонгуульд өрсөлдөгчдийн хэн нь ч гишүүдийн 2/3-ын санал авч чадаагүй

Zuv.mn
15 цаг 58 минутын өмнө

МАН-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль батлагдсан, хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ хүрээнд намын үйл ажиллагаа ил тод байх ёстой талаар зааж өгсөн. Сая болж өнгөрсөн МАН-ын Бага хурал анхнаасаа хууль, эрхзүйн зөрчилтэй явсан.

Эхлээд намын даргын асуудлыг хэлэлцсэн. Энэ үед дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөх асуудал бол нээлттэй шүү” гэдэг агуулгаар ярьсан.

Хурлын процесс дэгээ баталж эхэлдэг. Ингээд зохион байгуулалт, их хурал товлон зарлах асуудал хэлэлцэнэ.

“Орон гарвал...” гэж байгаа. Гэтэл орон гараагүй. Би өргөдлийг нь олж хараагүй. Эндээс зөрчил гарч ирсэн. Ингээд Санал тооллогын комисс байгуулагдсаны дараа намын дарга дахиж гарч ирээд “Намын даргаа өгөхөө илэрхийлж байна аа” гэж хэлчихэж байгаа юм.

Уг нь дарга чөлөөлсөн тогтоолыг би харсан, “Чөлөөлсөн тогтоол”, “Баталсан тогтоол” тусдаа байсан. Гэтэл хурал даргалагч нь нэг тогтоол дээр хамт оруулчихья гэсэн. Эндээс, хэрвээ хүн нь сонгогдвол батална, сонгогдохгүй бол намын дарга хэвээрээ үлдэх ийм л нюанс байгаа.

Хоёрдугаарт, Намын үндсэн дүрэмд Бага хурлаар намын даргыг тодруулахдаа 2/3-ын саналаар” гэж тодорхой заасан. Гэтэл нэг нэр дэвшигч 2/3 санал аваагүй байхад нөгөө нэр дэвшигчийг нь хассан нь ардчиллын зарчим зөрчсөн” гэлээ.   



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.225
    5 цагийн өмнө

    За хэзээ МАН -д ардчилал гэдэг юм байдаг юм бэ.

    Хариулах
  • 103.229.120.77
    12 цагийн өмнө

    АН -ЫН ДАРГА ГАНХУЯГ ЗАСГИЙН ГАЗРААС ГАРАНГУУТАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН. МАН-Ы ДАРГА ХООСОН Л ИЛЭРХИЙЛЭЭД БАЙДАГ. ЗҮРХ Л ЯВУУЛААД БАЙДАГ. БАРИМТ БАЙХГҮЙ. АВЛИГАЛТАЙ ТЭМЦЭНЭ Л ГЭЭД ИЛЭРХИЙЛЭЭД БАЙСАН ОДОО Ч БАС ИЛЭХИЙЛЭЭД Л БАЙГАА. ҮХЭН ҮХТЛЭЭ ТЭМЦЭНЭ ГЭЭД. ОДОО ТЭР АВЛИГАЛ НЬ ӨӨРИЙГ НЬ ХҮРТЭЭЛ ОРООГООД ЭХЭЛЛЭЭ БАЙНА ДАГ. БАРИМТ ГЭДЭГ ИНЬ БИЧГЭЭР ҮЙЛДСЭН ГАРЫН ҮСЭГ БҮХИЙ ЦААСАН ДЭЭР БИЧСЭН ЗҮЙЛИЙГ ХЭЛНЭ БИЗ ДЭЭ. ТҮҮХИЙН БАРИМТ ГЭДГИЙГ ТЭРИЙГ Л ХЭЛДЭГ. ТЭР ХЭЛЖ БАЙСАН ГЭНЭ ЛЭЭ. ГЭЭД ТООЦОХГҮЙ ЗААВАЛ БИЧГИЙН ХЭЛБЭР ШААРДАГДАНА. ЭС БӨГӨӨС ҮЛГЭР АМАН ТУУЛИЙН ЗЭРЭГЛЭЛД ОРНО.

    Хариулах
  • 103.229.120.232
    14 цагийн өмнө

    Туйлширч. Хасаагүй, хурлаа хаяад гарсан юм биш үү? Орон гарсан гэх мэт бол зүгээр шалтаг шахуу ч биш. Гол эргэлзээ 2 удаа санал хураадагт л байгаа юм биш үү?

    Хариулах