Х.Нямбаатар: Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүй

Х.Есү
12 цаг 0 минутын өмнө

Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл шинээр 3.6 км авто зам барина. Тодруулбал, Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барих юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ийнхүү мэдэгджээ.

"Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүй

Яармагийн гүүрний хойд хэсгээс Зайсангийн гүүр хүртэлх Туул гол дагуух явган, дугуйн замыг огт хөндөхгүйгээр хойд хэсгээр нь замын трасс гаргаж 3.6 км авто зам барих ажлыг эхлүүлнэ. 

Энэ зам Богд уулын арын зам болон Чингисийн өргөн чөлөөний замын ачааллыг бууруулна" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна