Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээ бол луйврын хөрөнгө оруулалтын гэрээ болчихсон

Х.Есү
17 цаг 24 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Оюутолгой болон Онтре компанитай холбоотой асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр, "Бид нарт Оюутолгойн том гэрээ хийгдсэн гээд л ярьдаг шүү дээ. Гэтэл энэ хөрөнгө оруулалт биш зээл байсан. Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 8.5 тэрбум долларын мөнгө босгоод манайд 11 хувийн хүүтэйгээр зээлчихсэн байгаа юм. 

Рио тинто өнөөдрийг хүртэл 10.1 тэрбум долларын ашиг олсон. Үүний 4 тэрбум доллар нь зээлийн хүү. Зөвхөн зээл зээлийн хүүгээр 8 тэрбум доллар олсон. Гэтэл бид энэ хугацаан 1.5 тэрбум долларын л ашиг олсон. Ийм л луйврын хөрөнгө оруулалтын гэрээ болчихсон. 

Үүнийг долоон жил тутас эргэж харах ёстой байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг нүдээ аниад л өнгөрөөж байсан. Бид хэлдэг байсан огт авч хэлэлцдэггүй байсан. 

Миний саяны ярьсан долоон жил гэдэг хугацаа дуусахад 94 хоног үлдсэн. Гэтэл өнөөдөр Засгийн газар идэвхгүй ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулсан гэж байгаа юм. Гэтэл ажлын хэсэг нь нэг ч хуралдаагүй. 

Бүлгийн хурал дээр юу ярьж байна вэ гэхээр ажлын хэсгээ хуралдуулж, 94 хоногт багтаан зээлийн хүүгийн хэлэлцээрээ эхлүүлж, Монголыг шулаад байгаа зээлийн хүүг зогсоо гэдэг зүйлийг ярьж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.31.179
    15 цагийн өмнө

    Ene khun iim yum ayrih hin bish. Byaslag hiih yum uu? Suugee yaj tsugluulah yum. Ehleed saalchidaa gariig ni ugaalgaj sur..

    Хариулах