Д.Ганмаа: Ж.Чинбүрэн сайд намайг аятайхан байгаарай, хохино шүү гэж сүрдүүлсэн

Х.Есү
2025/09/30

ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмааг “Аятайхан байгаарай, хохино шүү” хэмээн заналхийлжээ. 

 Д.Ганмаа: " Эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, ачааллыг бууруулах ч гэдэг юм уу, эсвэл энэ гадагшаа гараад байгаа урсгалыг зогсоох гэдэг юм уу энэ бодлогын тоо баримтыг шаардсан. Гэтэл яг санал хурааж байх явцад Ж.Чинбүрэн сайд миний хажууд ирээд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, эмэгтэй хүний хувьд намайг шууд дээрэлхсэн. 

“Аятайхан байгаарай, хохино шүү чи зүгээр" гэж хэлсэн. Би анх удаа эх орондоо ирээд ийм сэтгэл зүйн дарамтад орж үзэж байна. Цаана сууж байсан Г.Лувсанжамц гишүүн ирж Ж.Чинбүрэн сайдад "Танд зарчмын шаардлага тавьж байхад та яагаад ийм зүйл яриад байгаа юм бэ. Эмэгтэй хүнтэй яагаад ингэж харьцаж байгаа юм гэж" хэлээгүй байсан бол юу болохыг таашгүй. 

Би одоо ч сэтгэл санааны хувьд айдастай байна" гэлээ. 




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 175.193.253.108
    2025/09/30

    Хамгийн наад захын үг даахгуй бж яах гэж их хуралд орсон юм. Одоо юм л бол намайг ингэчихлээ гээд л ямар ясли цэцэрлэгийн хэмжээндээ үлдчихсэн нялцгай амьтан бэ

    Хариулах
    • 64.124.71.250
      2025/09/30

      юу яриад байгаа юм бэ. Тйи харилцаа хандлага огт байх ёсгүй.

  • 202.70.34.70
    2025/09/30

    Өө юун нялцгар баагийн вэ, яаж гишүүн хийх юм бэ, алалцццдаг газар чинь гонгиноод л ... чамайг хохино шүү гэж хэлсэн гээд одоогоороо айдастай ч гэх шиг. яам ийм юмнууд улс эх орноо чин сэтгэлээсээ хамгаалах юм бэ,

    Хариулах
    • 64.124.71.250
      2025/09/30

      Ажил хэргийн түвшинд ийм бүдүүлэг харилцаа байх ёсгүй. Энэ эмэгтэйн зөв. Монголчууд хүний эрхийн мэдрэмж ёстой муу байна. Өөрөө ч бас энэ золбин хандлагаа засах хэрэгтэй шүү ямар ч мэдлэггүй

  • 103.111.68.3
    2025/09/30

    Энэ одоо УИХ гишүүн хүн юм уу?

    Хариулах
    • 64.124.71.250
      2025/09/30

      Мэдлэгээ сайжруул л даа. Мэдлэггүйгээ гайхуулаад байгаа юм уу өөрөө?!