А.Ариунзаяа: Дарга нарыг шүүмжилж байгаа бол нүүр лүү хараад хэлчих зоригтой байх хэрэгтэй

Х.Есү
Өчигдөр 09 цаг 46 минут

МАН-ын даргын сонгууль болж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдэгдэл нийгэмд багагүй шуугиан тариад амжсан. Харин өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй дотоод хэргийн сайдаар Б.Энхбаяр томилж, Ерөнхийлөгчид танилцуулсан юм. 

Уг асуудал дээр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Сүр дуулиантай мэдэгдлүүд хийгээд байсан Б.Энхбаярыг хурал дээр орж ирж хэлсэн ярьснаа баталж эргэлтийн цэг хийх юм байх гэсэн чинь гадаа л хэвлэл шуугиулаад байсан. Албан тушаал авах гэхээрээ юу ч ярьж чаддагийг урьдын жишээнээс мэдэх учир шүүмжилсэн. Дарга нарыг шүүмжилж байгаа бол нүүр лүү хараад хэлчих зоригтой байх хэрэгтэй.

Харин үүний оронд би ёстой айж байна, ар даана гэсэн яасан, одоо яах юм ухааны утгатай мессеж Ерөнхий сайд руу бичсэн гэж индэр дээр гарч хэлсэн үгнээс нь ойлгосон.

Тийм л новш.

Хүнийх нь хувьд шүүмжилснээс яриад байгаа хэрэг нь хууль дээр эцэслэх байх. Эхнээсээ нас барсан гадаад иргэний гэр бүл битгий улс төржүүлээ гэж мэдэгдэл хийх шиг болсон.

Яагаад, хэн ялагдав, ялав? Ер нь сүүлийн хоёр Засгийн унасан түүх бол орон нутгаа л хаясан явдал. Энэ засаг ч ялгаагүй. Сайд нар зангаргаараа, эсвэл сүрээрээ айлгаж санал авах гэдэг, хүнтэй хүн шиг харьцдаггүй. Тэдэнд бид ямар өртэй юу? Дарга болгож өгөх. Ах нараа энэ арга барил чинь хоцрогдсон.

Ерөнхий сайд сүүлд тайзан дээр үсэрч гарч ирдэг бол ёстой илүүгийн илүү байлаа. Бага хурлын гишүүдийг сүрдүүлсэн, санал өгөхгүй бол хэцүү юмтай учирна шүү гэдэг анхааруулга шиг сонсогдсон тэр хүртэл чинь дэмжиж байсан шүү л гэе даа.

Ардчилсан нийгэмд айлгаж хүнийг удирддаггүй. Хамтарч, зэрэгцэж, чиглүүлж, итгэл өгч манлайлдаг.
МАН-ын Бага хурал шийдвэрээ гаргасан бүртгэх эсэх нь дээд шүүхийн мэдэх асуудал" гэжээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.152
    Өчигдөр

    жасрай өвөөгийнхөө нэр сүрийг ашиглаж, Амарбаясгалантай нутаг тул сайд, гишүүн болсон тэнэг охин, Б.Энхбаярын хэлсэн бүгдийг шалгах ёстой, үнэн бол яанаа, тиим биз.Хэрэв худал нь тогтоогдвол "новш" гэж хэлэх нь зөвөө.

    Хариулах
  • 202.9.46.253
    Өчигдөр

    Үхсэн хүний нэрээр орж ирчихээд энэ балай авгай одоо бас юу ч вэ дээ.

    Хариулах
    • 202.9.47.89
      Өчигдөр

      Битгий илүү хуцаж бай малаа. Орж ирж чадсан нь энэ хүний чадвар.