Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмааг байнгын хорооны хуралдааны үеэр "Аятайхан байгаарай, хохино шүү" хэмээн хэлсэн бөгөөд үүнийг заналхийлж байгаа хэлбэр хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганмаа мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Саранчулуун өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Хүн өөртөө ямар зүйлийг хүлээн зөвшөөрөх эс зөвшөөрөхөө мэддэг байх, өөрийгөө хамгаалдаг байх ямар гоё вэ?
Эмэгтэй, шинэ, эсвэл жагсаалт гэдэгт үндэслэн ах нар ерөнхийдээ нэг тиймэрхүү хандлага байдаг юм аа, тэр нь юугаа мэддэг юм гэдэг хандлага. Намын бага хурлаар Баярбаатар даргын ярьсан нь үнэн шд, би ч бас хэдэн хүнд буллидуулаад л авсан. За яршигдаа гээл дуугүй байгаа болохоос..
Хүн өөрт нь ирээгүй бол дуугүй байдаг муухай зан. Д.Ганмаа гишүүн рүү гаргасан биеийн хэлэмж, түрэмгий зан бол яавч хүлээн зөвшөөрч болохгүй!
Өнөөдөр Д.Ганмаа эгч л хэлж байгаа болохоос ер нь эмэгтэй гишүүдрүү их муухай дайрч байгаа эрэгтэйчүүдийг ч сонсож, бас харсан. Бүүр түүгээрээ наргиа хийж байхыг сонсож бухимдаж байв. Гишүүд гэлтгүй, шинэ гишүүн гэдгээр нь дээрэлхүү балиар ханддаг ажилтан, албан хаагчид мэр сэр бий.
Өө бүүр, нийгмийн эрүүл мэндийн цагаан толгойн А ч байхгүй зарим нөхдүүд зургийг тавьсанаа ийм гишүүн байдаг юмуу? Нтр? янз бүрээр хэлж эхэлж байх шиг байна.
Би зүгээр л хэлье. Та нар энэ хүн шиг Гишүүнтэй байгаад баярлах хэрэгтэй шүү. Харвардад өнөөдөр дэлхийн шинжлэх ухааны оргил явдаг л газаршд. Тэндээс судалгаатай, нотолгоотой, чадвартайгаа, бүх юмаа амьдралаа тэр чигт нь нүүлгээд ажлаа орхиод салбартаа хэрэгтэй чадах юмаа хийе гээд ирчихсэн шд.
Өнөөдөр Д.Ганмаа эгч попордоггүй болохоор “попрохыг” л улс төр гэж боддог өнгөцүүд ч юугаа мэдэхэв дээ?
Манай улсад эмнэлгийн хаалга татаагүй айл өрх гэж байна уу? Тэгвэл, тэр хаалгаар орсон үйлчилгээний нэгж урсгал бүрийг сайжруулж засах хуулийн төсөл судалгаан дээр энэ хүн л ажиллаж байгаа. Монголчууд бид их муухай. Харвардын доктор гэнгүүт магтаж гайхуулж нийтээрээ шагшаж байснаа нэг нь гоочлоод эхлэнгүүт дууриагаад эхэлдэг.
Намайг ч бас гарын ариун цэвэр ярихад тэгж л байсан, хамгийг гомдмоор нь юу гээч? Нүүрэндээр болохоороо чиний зөв гэснээ сошиалд ганц үг гав хийдэггүй л юм билээ. Эмэгтэй гишүүдрүү ахиж ийм хандлага гаргахюм бол нийтээрээ нэгдэж, зогсоох ёстойшд. Нараг өмссөн хувцсаар нь шүүмжиллээ гэж ягаан цамц өмсөж байснаас хавь илүү асуудал болчихлоошд.
Хувь хүнийхээ хувьд ёсзүй, ёс суртахуунгүй иймэрхүү асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлье! Эрхэм профессор, гишүүн танд эхэлсэн ажлаа дуусгахад чинь салбар нэгтийнхээ хариуцлагаар чадахаараа хань болноо, хүчтэй байгаарай Д.Ганмаа.
Хамгийн сүүлд, Ж.Чинбүрэн сайдыг ч би олон жил мэднэ, дэмждэг, өөрөө уучлал гуйж, бусдадаа үлгэр үзүүлэх ёстой гэж бодож байна. Тэгэх ч байх өө. Нэг салбарыхан маань ингэж улс төрийн хэрүүлийн өгөөш болж болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.72.245.198
buu schantraaraa Ganmaa duudee amjilt chusii.
Хариулах