Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны Аравдугаар сарын 01-нд болж Дулааны гуравдугаар цахилгаан станцын бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх тус станцыг сэргээн босголтын ажлын явцыг танилцууллаа.
Тэрбээр "Ослын улмаас гарсан уршгийг арилгах сэргээн босголтын ажлын хүрээнд таван багц ажил бий. Үүнээс гурвыг нь өвлийн их ачааллаас өмнө дуусгах ёстой. Гүйцэтгэл 90 хувьтай явж байна. Бүрэн дуусвал өнгөрсөн оны оргил ачаалал үйлдвэрлэж байсан хэмжээнд нийлүүлэх боломжтой. Харин цахилгааны эрчим хүчийг өнгөрсөн оны мөн үеийн 50 хувьд дүйцэх хэмжээнд нийлүүлнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна