Т.Доржханд: Засгийн газар тогтворгүй байдалд орж байгаа нь маш харамсалтай

С.Гандэлгэр
2025/10/01

МАН-ын дотоод асуудалтай холбоотойгоор УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон талаар УИХ-ын гишүүд, улс төрчид ярьж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандаас байр суурийг нь тодрууллаа. 


Тэрбээр "Засгийн газар нь огцроод байхаар гадна талаасаа муухай харагдаад байна шүү дээ. Ямар ч ажил явахгүй. Дотор талд ч гэсэн тодорхойгүй байдал үүсээд ямар ч шийдвэр гарахгүй, бүгд зогсож байна. Дахиад ийм байдал үүсэж байгаад маш их харамсалтай байна. Монгол Улс тогтвортой бодлоготой байж гадны хөрөнгө оруулалт татна, дотоод бизнесүүд төлөвлөлт хийнэ. 

Гэтэл бид ҮХНӨ хийгээд ашгүй нэг тогтвортой болох нь гэсэн чинь эхний засгийн газар унасан. Одоо хоёр дахь Засгийн газар тогтворгүй байдалд орж байгаа нь маш харамсалтай.

 Гадны хөрөнгө оруулалт, худалдааны асуудал хариуцсан шадар сайдын хувьд Засгийн газар тогтвортой байх ёстой гэсэн байр суурьтай байна. Мэдээж ХҮН нам МАН-ын дотоод асуудалд орох ёсгүй. МАН энэ дотоод асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Бидэнд хуваагдал хэрэггүй" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна