МАН-ын хяналтын ерөнхий хороо шийдвэрээ эргэж харахгүй бол хэсэг гишүүд МАН-аас гарахаа мэдэгдлээ

Х.Есү
17 цаг 45 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-аас хөөсөнтэй холбоотой Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, Б.Заяабал нар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Өчигдөр орой МАН-ын хяналтын ерөнхий хороо хуралдаж, Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан байна. Бидний хувьд намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр 5Ш ажиллагааг үргэлжүүлнэ, авлигаас ангид байна гэж тунхагласан болохоос биш албан тушаалын төлөө арсалдан тэмцэлдэнэ гэж сонгуулиар амлаагүй. 

Тийм учраас ХЕХ гаргасан шийдвэрээ эргэж харахгүй бол бидний хувьд УИХ дахь МАН-ын бүлгээсээ, түүнчлэн цаашид МАН-аас гарах хүртэлх шаардлага тавина гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Авлигатай холбоотой асуудал ярьсан хүн нь буруутаж байна. Хоёр хүний асуудал яригдажу байхад нэг л хүнд нь гэм буруугийн зарчим үйлчлээд байж болохгүй. Өчигдрийн хяналтын ерөнхий хороон гаргасан шийдвэрийг МАН-ын олонх гишүүдийн шийдвэр гэж бодохгүй байна. 

Б.Энхбаяр худал хэлсэн эсэх, Д.Амарбаясгалан авлига авсан эсэх гэсэн хоёр хүний асуудал шүүхээр тогтоогдтол гэм буруугүй гэдэг зарчим нэг хүнд нь үйлчилдэг, нөгөө хүнд нь үйлчлэхгүй шийдвэр гарсанд харамсаж байна.

З.Мэндсайхан: МАН-ын хяналтын хороо хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Улс төрийн намаар дамжуулан дарангуйлал тогтоох гэдэг боллоо. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

МАН-ын хяналтын хороон дарга үндсэн хууль зөрчиж, давхар албан тушаал эрхлээд явж байна. Тэгэхээр энэ хүний гаргаж байгаа шийдвэр өөрөө эрх зүйн чадамжтай юу. Энэ бүгдийг эргэж харах ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.14
    15 цагийн өмнө

    Бас бүрэн тэнэгэрээгүй л юм байна. Хонгилын үзүүрт гэрэл асаж байна. Энэ учиртай.

    Хариулах
    • 103.212.116.65
      14 цагийн өмнө

      Өө хрн тх. Юмыг эрүүлээр хардаг нөхөд бгаа л юм байна. Энэ МАН-д

  • 103.212.163.203
    16 цагийн өмнө

    Zov mundug Shudarga gishuud bgaan l yum bn daa

    Хариулах
  • 103.212.116.65
    16 цагийн өмнө

    Бодитой чиг баримжаатай нөхдүүд МАН-д байгаа л юм байна.

    Хариулах