Х.Тэмүүжин: Б.Энхбаяр намдаа, Д.Амарбаясгалан парламентдаа итгэл даахгүй байна

Х.Есү
17 цаг 14 минутын өмнө

Ардчилсан намын бүлэг хуралдаж, гаргасан шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа. 

Тэрбээр, "Эрх баригч намын даргын сонгуультай холбогдуулан нийгэмд маш олон мэдээллүүд задарч байгаа. Нүүрсний хулгайтай нэр холбогдсон Д.Амарбаясгалан УИХ-ын даргын индрийг буруугаар ашиглах эрсдэлтэй тул чуулганыг удирдуулахгүй гэж үзэж байна. 

Сүүлийн долоо хоног болж байгаа үйл явдлыг анзаарсан байх. Нэг ёсондоо төр засаг эзгүйрчихлээ. Ямар ч яам төрийн байгууллагууд ажил хийхгүй хүлээлтийн байдалд орчихлоо. 

Ардчилсан нам ямагт төр засгийн ажлыг гацаахгүйгээр ажлаа урагшлуулна. Шийдлийг явуулна. Сонирхлын зөрчилтэй байгаа энэ хоёр хүний нэг нь намдаа итгэл даахгүй байна. Нэг нь парламентдаа итгэл даахгүй байна гэдэг асуудал яригдаж байна. 

Бид чуулганы хуралдаанд оролцоод ирцээ бүрдүүлээд явсан. Энд ерөөсөө ажил гацахгүй байгаа. Намынхаа дотоод хэрүүлээс болоод төрийн ажлыг гацаагаад, үүнийгээ сөрөг хүчин рүүгээ чихдэг байдал бол эмгэнэл шүү. АН ийм л байр суурьтай байгаа" гэлээ. 





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.208
    13 цагийн өмнө

    Энхбаяр гэгч нөхөр өмнө нь хууль зүйн сайд хийж байсаныгаа ашиглан албан ёсоор нотлогдоогүй зүйлийг ярилцлага гэгч мэдээллийн хэрэгслээр далд санаа, эрх ашгийн бүлэглэлийн өмнөөс нийтэд цацсан. Үүнийг нь ардчилсан намынхан ашиглаж улс орныг үймээн самуунд хүргэхээр оролдож эхэллээ. Энхбаярыг юун хууль зүйн сайд болгох харин намаас хөөж, хуулийн байгууллагаар хэлсэн ярьсаныг нь шуурхай шалгуулах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.191.205
    14 цагийн өмнө

    Энэ тэмүүлэн гэдэг манан энд тэнд нохойтоод юм ярих нь ихэсжээ.одоо нэг ухаан орж байгаа юмуу.орон,гаран болчихсон юмуу.

    Хариулах