А.Ариунзаяа: Бохир аргаар тэмцдэг байдлаа болихгүй юм уу

Х.Есү
16 цаг 54 минутын өмнө

УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Өчигдөр МАН-ын ХЕХ хуралдаж УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөх шийдвэр гаргалаа. Үүн дээр та намын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Би хуралдааны доторх үйл явцыг мэдэхгүй байгаа учраас зөв буруу гэж хэлж мэдэхгүй байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор намын дарга өрсөлдсөн хоёр хүнийг ёс зүйтэй байгаасай гэж хүсмээр байна. 

Сэтгэл өвдөж байна. Яагаад эрх мэдлийн төлөө улайран дайрч нэгнийгээ алуурчин хүртэл болгож, зарлаж, хууль хяналтын байгууллагын нэр хүндийг хүртэл ингэж дорд үзэж байгаа юм бэ. 

Өрсөлдөгчдөө ялагдсаныхаа төлөө ард түмэндээ мэдэгдэл хийж байна гэсэн нэрийн дор хууль зүйн сайдыг сольж томилж байгаа нь ямар аймшигтай хариуцлагүй юм бэ гэж л би дүгнэж байна. 

Сошиалаар нэгнээ харлуулдаг, бохир аргаар тэмцдэг байдлаа болихгүй юм уу. Бага хурал хуралдаад шийдсэн асуудал шүү дээ. Энэ надад ерөөсөө таалагдахгүй байна. Ёс зүйтэй байя. Дүрэми журмаараа явъя" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 109.252.128.205
    10 цагийн өмнө

    Ариунзаяа булгантуяа болормаа нар хов зоож хутган уймуулэхээ боль

    Хариулах
  • 103.212.116.147
    10 цагийн өмнө

    энэ нэг говьалтайн бүсгүй юу юм бэ,,дутагдалыг шудрагаар хэлж болохгүй юм уу,,,дүрэм журмаар гэнэ үү,,,монголд мөрдөгдөг дүрэм хаана байна вэ,,,баталсан дүрэм журмаа та нар мөрддөг бил үү,,,шудрага байж чаддаг бил үү,,,охин минь ээ,,,айн

    Хариулах
  • 103.168.34.211
    14 цагийн өмнө

    Yaah unen

    Хариулах