Г.Лувсанжамц: Улс орныхоо төлөө шударгаар зүтгэж байгаа бол өөрт байгаа баримтаа шууд гаргаад ил ярих ёстой

Х.Есү
15 цаг 35 минутын өмнө

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Ж.Чинбүрэн болон Д.Ганмаа гишүүний хооронд үүссэн асуудал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Тухайн үед юу болсон нарийн ширийнийг ярихаас илүү ёс зүй, зарчим ярих ёстой болов уу гэж бодож байнйа. Гишүүн байна уу сайд байна уу, олон сонгогдсон байна уу хамаагүй. Хүнтэй хүн шиг л харьцах ёстой.

Ж.Чинбүрэн сайдад зарчмын шаардлага тавихад зандарсан өгнө аястайгаар ярьж байгаа нь таалагдаагүй. Тиймээс сайдыг эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлээд явуулсан. Өөрөө дараа нь уучлалт гуйна гэж байсан. 

-Танай намд үүсээд байгаа асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хяналтын ерөнхий хороо түргэдсэн шийдвэр гаргасан юм болов уу гэж бодож байна. Миний хувьд хоёр зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. 

Б.Энхбаяр гишүүн магадгүй болзошгүй гэсэн байдлаар намын даргын сонгуулийн өмнө гарч ирж ярьж байгаа нь онцгүй байна. Бас хяналтын ерөнхий хороо хэн нь үнэн хэн нь худлаа ярьж байсныг харж байж шийдвэр гаргах байсан байх. 

Үнэхээр улс орныхоо төлөө шударгаар зүтгэж байгаа бол өөрт байгаа баримтаа шууд гаргаад ил ярих ёстой. Цаг хугацааг, баримтыг өөртөө ашигтай байдлаар ашиглаж байна гэсэн хардлага төрж эхэлж байна" гэлээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.169
    5 цагийн өмнө

    энхбаяр гишүүнийг ард түмэн дэмжинэ тэр ганцаардаж байна

    Хариулах
  • 175.193.253.108
    7 цагийн өмнө

    Улс төрийн тогоонд доороосоо чанагдаагүй, амны салиа нь арилаагүй, крандуулж ороод ирсэн юмнууд яасан амархан дүгнэлт хийж бнаа.Энэ ганмаа лувсандорж мэтийн эх орноо голж гадаадад бүгэж бсн юмнуудыг шууд их хуралд оруулж ирж монголын улс төрийн босгыг шалтай тэнцүүлж хаясан оюунэрдэнэ яасан ч их нүгэлтэй амьтан юмбдэ

    Хариулах