УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Улс төрийн хямрал нь явсаар байгаад эдийн засгийн хямралаа гүнзгйирүүлэх чигэлэ рүү явах төлөв байдал ажиглагдаж байна. Гэтэл бид нар төсвийн хэлэлцүүлгээ зогсоочхоод байж байна л даа.
Сая МАН-ын бага хурлаар хэн нь намдаа олон санал авч байгаа нь харагдаж байна шүү дээ. Тэгэхээр үүнийгээ хүлээн зөвшөөрөөд явах хэрэгтэй байсан байх.
Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа нүүрсний хулгайг хамгийн сайн мэдэж байсан. Тэр үед бас боломж байсан л гэсэн үг л дээ.
Хууль зүйн сайдаар Л.Мөнхбаатар байж л байна шүү дээ. Энэ хүнээр яагаад хийлгэхгүй байгаа юм. Яагаад тэр хүнд итгэхгүй байгаа юм. Г.Занданшатар саяхан тэр хүнийг өөрөө Хууль зүйн сайдад хамгийн тохиромжтой гэж оруулж ирсэн шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна