МАН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Түүний хийсэн мэдээллээс онцлох санаануудыг хүргэж байна.
УИХ-ын дарга мэдээллийнхээ эхэнд МАН-ын даргын сонгуульд нэр дэвшихдээ хэлж байсан зорилтуудаа санууллаа. Тэрбээр МАН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхдээ “Хувь хүн бус хууль засагладаг эрхзүйт төртэй байхын төлөө, МАН-ыг нэг хүний биш, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, Азийн цээжин дэхь Монгол Улс маань ардчилал, Парламентын засаглалаа хэвээр хадгалахын төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байна” гэж мэдэгдэж байсан юм.
Тэрбээр “Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийг нь хүн амины ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн этгээдийг Хууль зүйн сайдаар дэвшүүлэн томилсон” явдлыг эрх мэдэлтэй албан тушаалтан хэн нэгнийг ноцтой гэмт хэрэгт гүтгэж, ямар нэг хэрэгт гүтгэх ажилд хууль хяналтын байгууллагыг ашиглаж байна гэдэг агуулгаар харахыг олон нийтээс хүсэж, “Өнөөдөр надад ийм явдал тохиолдож байгаа ч маргааш та бүхний хэн нэгэнд тохиолдож болно. Өнөөдөр миний асуудал ч маргааш бусдын асуудал, нөгөөдөр та бүхний бүгдийн асуудал болно. Монгол Улс ардчилал, Парламентын засаглалаа алдах аюулд ороод байна” гэж онцолсон юм.
Өнөөдөр Төрийн ордонд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас хойшилжээ. Д.Амарбаясгалангийн хэлснээр, тэрхүү хурал нь Д.Амарбаясгалангаас Хууль зүй дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, УИХ-ын бүтцэд хүсэлт тавьсны дагуу товлогдсон байсан бөгөөд Б.Энхбаярын тараасан эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллүүдэд хуулийн байгууллагаас гаргасан баримттайгаар олон нийтэд баримттай мэдээлэл хүргэх зорилготой байсан гэнэ.
Гэвч 10 гишүүнээс бусад нь ирээгүй бөгөөд тэд Гүйцэтгэх Засаглалын тэргүүний дарамтад орсон гэсэн мэдээлэл ирж байгааг Д.Амарбаясгалан онцолсон.
УИХ бол хууль тогтоох дээд байгууллага, Байнгын хороо бол УИХ-аас байгуулдаг, хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй оролцдог бүтэц. Энэ утгаараа Байнгын хорооны үйл ажиллагаанд нөлөөлнө гэдэг Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг доголдуулж байгаа хэрэг гээд мөн л нэг хүний эрх мэдэл ардчилал, Парламентын засаглалд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаад сэтгэл зовж байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг “Админерал” ХХК-ийн хөрөнгө оруулагч Хасбаатарын үхэлтэй холбож, “Нухсан байх гэж боддог” гэж хэлж байсан.
Тэгвэл энэ хэрэг нь гэмт хэргийн шинжгүй хэмээн ЦЕГ-аас Прокурорт бичиг явуулсан байсныг тэрбээр гаргаж үзүүллээ.
Бичгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар ЦЕГ-аас гаргуулж аьвсан гэдгээ тэрбээр хэлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.24
Энхбаяр гишүүний бараг зөв байх аа нүүрс зараад л байх юм зараад л байх юм яагаад ард түмэн нь туйлын ядуу ахмад хөгшид нь тэтгэвэр гэж хөгийн юм хүүхэд багчууд нь сургууль цэцэрлэг хүрэхгүй хөдөлмөр эрхэлдэг хүмүүс нь бүгд шахуу гадаад явсан эгд авдаг цалин гэж юм алга энэ бүгдийг та болон таний хэдэн бүлэглэлүүд шаачихсан юм биш биздээ тийм л дүр зураг харагдаад бна 3 хан сая битгий хэл 30 сая хүнд хүрэлцэх нүүрс уг нь зарчихсан юм бнашдээ тэр мөнгө хаана бна танай бүлэлэл л шаасан дүр зураг харагдаж бна
Хариулах66.181.161.154
Nyamochir gej tsagdaagin ded darga henii hun be iim hurdan notolj bgnmu
Хариулах