Өмнөговь аймаг дахь Бортээгийн ордыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эзэмшиж, нүүрс олборлож, худалдаалж байна гэсэн мэдээлэл хөвөрч байгаа энэ цаг үед Эрдэнэс Тавантолгой компанийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана, Хууль, эрх зүйн газрын дарга Э.Уянга нараас тус ордын тусгай зөвшөөрлийн талаар асууж, тодрууллаа.
Албаны эх сурвалжуудын өгч буй мэдээллээр Эрдэнэс Тавантолгой ХХК-аас 2021 онд нээлттэй тендер зарлаж 2021 оны 11-р сарын 17-нд МТАС түншлэл гэдэг компанитай 36 сарын гэрээ байгуулсан ч улстөржилтөөс шалтгаалж 2024 оны 1-р сарын 16-нд уг гэрээг цуцлах УИХ-ын тогтоол гарсан.
Тус түншлэлийн Админерал компанид зөвхөн үйлдвэр барих 35 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл олгосон ч мөн л цуцлагдсан. Энэ гэрээний хугацаанд нэг ч тонн нүүрс олборлох ажил хийгдээгүй байгаа бөгөөд 2025 оны 1-р сард МТАС түншлэлд гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээний харилцаа бүрэн дууссан гэж мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүй бөгөөд нэг тонн ч нүүрс олборлоогүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.154
Ene bichignii on sar yu blod bn
Хариулах66.181.182.99
Ингээд амарбаясгалан нэр цэвэрлээд дээ Нөгөө зандан шатар, Энхбаяр нар навс ялагдлаа даа
Хариулах