УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгчээ. Энэ талаар түүний өмгөөлөгч З.Буяндаваа өөрийн цахим хуудсанд нийтэлсэн байна.
Тэрбээр "Миний бие Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б. Энхбаярыг шүүхэд өгч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “Админерал” гэх компанитай ямар нэгэн холбоо хамааралгүй болно. Сүүлийн гурван жилийн хугацаанд түүнийг “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх ташаа мэдээлэл удаа дараа түгээж байсан бол сүүлийн үед бүр хүн амины хэрэгт холбогдуулан гүтгэх хэмжээнд хүрээд байна.
Гэвч дээрх асуудлуудаар Монгол Улсын аль ч хууль хяналтын байгууллага Д.Амарбаясгаланг шалгасан, мэдүүлэг авсан тохиолдол огт байхгүй болно.
Иймд миний үйлчлүүлэгч Д.Амарбаясгалан нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхийн тулд шүүхэд нэхэмжлэл гарган хандсаныг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.57
Шүүх байтугай эрлэгт явуул
Хариулах103.10.23.120
Эргүү нүүрсчин минь чи өөрөө шалгуул
Хариулах66.181.184.169
за больж үз их хурлын дарга боллоо гээд хардаж сэрдэх эрхтэй иргэн хүнийг гүжирдлээ гэдэг тийм л шударга юм бол өөрөа албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулчаач тийм зүрх зориг байна уу
Хариулах103.212.118.148
Яг үнэн
103.168.34.211
Tim baih aa
Хариулах