Г.Батцэнгэл: Улс төржих бүртээ уул уурхайн салбар, хувийн хэвшлээ хэмхлэх хэрэг байна уу

Х.Есү
2025/10/06

Засгийн газрын 55-р тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тухай мэдээлэл олны анхаарлын төвд орсон. 

Тэгвэл "Энержи ресурс"-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батцэнгэл цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг хийжээ.

Тэрбээр "Улс төржих бүртээ уул уурхайн салбар, хувийн хэвшлээ хэмхлэх хэрэг байна уу. Уул уурхайн биржээр хамгийн өндөр, тоо хэмжээний борлуулалтыг төрийн өмчийн компаниуд гүйцэтгэдэг, экспортын тээврийн квотыг мөн тэгж олгодог.

Уул уурхайн биржээр арилжаалсан нүүрс, жонш, төмрийн хүдрийн АМНАТ-ыг биржийн арилжааны үнээр тооцож байхаар аль өмнөх Засгийн газрын тогтоол шийдвэр гарч, үүнийгээ өргөтгөөд ижил төрлийн бүтэгдэхүүнийхээ 25 хувиас багагүй хувийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд биржийн арилжааны үнээр тооцож байх тухай тогтоол гаргажээ.

Монгол Улс АМНАТ тооцож авах жишиг үнэ тогтоохдоо өөрийн мэдлийн уул уурхайн биржийн мэдээллийн эх үүсвэрт итгэхгүй, харин урд хөршийн вебсайтад итгэх нь илүү зөв гэж үү.

Цаашлаад Эрдэнэс Тавантолгой хийсвэр өндөр үнээс амнат тооцож төлж байсан гэдэг нь эцсийн дүндээ 1072-ын ногдол ашиг, иргэдийн гар дээр очих мөнгө л багасаж, эсрэгээрээ улс төрчид найрлах төсөв л томроод байна.

Харин манай компанийн хувьд энэ шийдвэр нь цуцлагдах юм бол эсрэгээрээ илүү ашигтай байна. Яг одоогийн байдлаар биржээр арилжаалсан үнэ нь SXCoal-ын эх үүсвэрээс тооцолдог жишиг үнээсээ илүү гараад, компани төлөх АМНАТ бас дагаад илүү гарахаар байгаа юм" хэмээн бичсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.64.153
    2025/10/06

    их хурлаар татвар төлөхгүй байх шийдвэр гаргуулдагаа болиод бусадтай адилхан татвараа төлчих хулгайчуудаа

    Хариулах