Б.Жавхлан: АМНАТ дээр Засгийн газар шийдвэр гаргасан учир би байр суурийг нь хамгаалж ярина

Х.Есү
2025/10/06

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Монгол Улсын төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Батлагдсан төсөв хуваарийнхаа дагуу төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдье. 

Есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Энэ бол 4-5 сарын импортын хэрэгцээгээ хангах үлдэгдэл юм. Жилдээ хоёр удаа валютын сангаас улс орнууд руу очиж ажилладаг. Манайд бас ирээд явсан. Ингэхдээ ямар нэг эрсдэлтэй зүйл байхгүй гэж дүгнэсэн. 

Эрх долоо хоногт би Олон улсын валютын сангийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүнийг надтай цуг яваасай гэж бодож байна. Очоод тэнд лайваа хийнэ үү яана үү цуг сууж байгаад Монгол Улсыг Олон улсад яаж харж байна вэ гэдгийг өөрөө харах хэрэгтэй. 

Монгол улсын зээлжих зэрэглэлийг B+ тогтвортой буюу хэвийн байна гэдгийг олон улсад зарласан байгаа. Монгол Улс дефолт зарлахааргүй сайн байгаа. П.Сайнзориг гишүүн улс төрийн зорилготой яриад байна уу даа гэж харсан. 

11 дүгээр сарын 15 гэхэд төсвөө баталчихсан байх учиртай. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг болоод ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа ороосой гэж хүсэж байна. 

АМНАТ дээр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Би байр суурийг нь хамгаалж ярина. 

Монгол Улс Биржийн тухай хуультай болсон. Бид Хятадын биржийн үнээр биш өөрсдөө үндэсний биржийн үнэтэй болох гэж ийм хуультай болсон юм. Энэ хуулийн зорилго нь л энэ. Биржийнхээ тогтолцооог бид хамгаална. 

Мөн Оюутолгойн гэрээний хүүг буулгаж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Бид удахгүй хэлэлцээрт орно" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна