Б.Заяабал: Г.Занданшатарын Засгийн газар сайн ажилласан

Х.Есү
2025/10/06

УИХ-ын гишүүн Б.Заяабалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж гарын үсэг цуглуулаад эхэлсэн байна. Та үүн дээр ямаар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын 100 хоног гээд тайлангаа тавьж байсан. Эдийн засагт нэлээдгүй үр дүн авчирсан 100 хоног байлаа. Хөгжлийн авчрах том том ажлуудыг хийлээ. Засгийн газрыг огцруулахтай холбоотой гарын үсэг зурах нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. 

-Та гарын үсэг зурах уу? 

-Би гарын үсэг зурахгүй. 

-Б.Энхбаяр гишүүнийг намын гишүүнээс хассан асуудлыг та юу гэж харж байна вэ?

-МАН-ын хяналтын хороо хуралдаж, Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөсөн. Б.Энхбаяр гишүүн өмнө нь сонсгол ахалж ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн энэ асуудлыг ярьж байсан. Гэтэл сүүлд ярьсан асуудлаас үүдээд намаас хөөдөг байж болохгүй" гэлээ. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.84
    2025/10/06

    Татварын албанаас жинхэнэ авлигаар төрсөн тэрбумтан Заяабал гэж энэ нөхөрдөө

    Хариулах