УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Ирэх оны төсөв дээр 6.9 тэрбум төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаанд төлөвлөсөн байна. Монгол Улсад өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт оношилж чаддаггүй байсан. Яагаад гэхээр тоног төхөөрөмж нь байдаггүй байсан. Үүнийг энэ төсөв дээр суулгаж өгсөн байна.
Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдье гэхээр тогтолцоо нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй байна.
-Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж жагсаж байна. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?
-Миний бодлоор багш, эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмэх хэрэгтэй. Боловсролыг дэмжих жил гэж ярьсан л бол гарц гаргалгаа байх хэрэгтэй шүү дээ. Үе шаттай шийдвэр гаргах хэрэгтэй.
-Танай намын даргын асуудал улс орны хэмжээнд яригдаад эхэллээ. Үүнээс үүдэж улсын төсвөө хэлэлцэж чадхааргүй хэмжээнд хүрээд байна. Ер нь энэ асуудлыг таны хувьд юу гэж харж байна вэ?
-Хууль шүүхийн байгууллагынхан хэн нь буруутай үгүйг иргэдэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Улс орныг эх захгүй болгож, нэгнээ гүтгэж буй Засгийн газар огцрох ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна