Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны "Асуудал-Шийдэл" уулзалт Дэлгэрцогт суманд боллоо

Х.Есү
20 цаг 54 минутын өмнө

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны “Асуудал-Шийдэл” иргэдтэй уулзах уулзалтыг 2025 оны 10-р сарын 04-ы өдөр Дэлгэрцогт суманд зохион байгууллаа.

Иргэдийн уулзалтад 170 гаруй иргэн хүрэлцэн ирсэн бөгөөд Газрын харилцааны чиглэлээр-95, Улсын бүртгэлийн чиглэлээр-31, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ нийлээд 408 иргэн, нийт төрийн үйлчилгээг 534 иргэнд газар дээр нь хүргэлээ. Мөн 10-р сарын 05-ы өдөр нарийн мэргэжлийн үзлэгийг Дэлгэрцогт суманд дахин явуулна.

May be an image of 7 people, crowd and text

Хуралд иргэдийн зүгээс дараах асуудлуудыг онцлон тавилаа.

Үүнд:

Бэлчээрийн ашиглалт ба хаших асуудал, малын үржил селекцийг зөв явуулах, талаар залуу малчид, иргэдэд мэдлэг олгох, аварга малчдын шалгуурын асуудал, хороо бууц эзэмших, гэрчилгээ авах асуудал, хоршоод орон нутагт үйл ажиллагаа явуулах ба зах зээлийн эргэлтийг орон нутагтаа явуулах, мал зам тээврийн хэрэгсэлд дайрагдахаас урьдчилан сэргийлэх, сумын өндөрлөг хэсэг Хөх овооноос хайрга бэлдэх асуудал ба нөхөн сэргээлтэн дээр анхаарах, хүүхдийн паркийн ашиглалтыг сайжруулах, хилийн цэсийн асуудал, мал угаалгыг компанит ажил болгох, шинэ сургуультай болох, 80 ортой дотуур байрыг АОНХС хөрөнгөөр засварлуулах, эмнэлгийн хөрөнгийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх талбайтай болох, өнгөрсөн хаврын АИТХ-ын тогтоолоор төрийн өмчийг түрээслэх тариф тогтоосон ба чөлөөлж байгаа нь урсгал зардлыг хэрхэх, Бага газрын чулуу, Баян булаг явах замын ашиглалт, маршрут гаргах, хуучин хүүхдийн цэцэрлэгт бага сургуулийг оруулах, халаалтын зардлыг төсөвт суулгах, соёлын төвийн барилгын дотор засал, гадна тохижилтын зогссон ажлыг яаманд уламжлах, замын гүүрийн гарц шуудуу, мал гаргах гарч байхгүй ба гүүрэн гарц гаргах шаардлагатай, шонхор шувууны асуудалд тайлбар авах, бэлчээрийн даац, отор нүүдлийг уян хатан зохицуулж өгөх, чулуу түүх асуудал, хайрга дайрга ашигласны төлбөр суманд орох эсэх, уурхайн хог хаягдлаа малын бэлгээрт асгасан ба энэ тал дээр тухайн компанийн гэрээнд тасгаж байх зэрэг олон талд асуудлууд байлаа.

May be an image of 7 people

Засаг даргын зүгээс тавигдсан санал хүсэлт, асуудлуудыг сонсож, холбогдох хариултуудыг өгч, асуудлуудыг шийдвэрлэх ба түргэн шуурхай шийдвэрлэхийг зорин ажиллана хэмээв.

Мөн уулзалтын үеэр
Аймгийн хүндэт тэмдгээр:
1-р багийн иргэн Ч.Сүх
2-р багийн иргэн Д.Гантөмөр
3-р багийн иргэн Г.Наранцэцэг
Аймгийн Засаг даргын жуух бичгээр:
1-р багийн иргэн Ш.Мөнх-Эрдэнэ
2-р багийн иргэн А.Мэндсайхан
3-р багийн иргэн Б.Дашдаваа
Сумын Засаг даргын жуух бичгээр:
1-р багийн иргэн Б.Гүнчин-Иш
2-р багийн иргэн Д.Доржпүрэв
3-р багийн иргэн А.Амгалан-Энх нарыг тус тус шагналаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна