УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой талаар гишүүд мэдээлэл хийлээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Гарын үсэг л яриад байх юм. Гишүүдэд кноп байгаа шүү дээ. Түүгээрээ л саналаа өгнө. Энэ тэдний ажил. Ардын намынхан өөрсдийн томилсон Ерөнхий сайдыг огцруулна гэвэл тэг л гэнэ. Д.Амарбаясгаланг буулгая гэвэл тэг л гэнэ.
Сая эдийн засгийн байнгын хорооны хуралд сууж байхад нэг ч сайд алга. Засгийн газрын гишүүд нь ажлаа хийхгүй лайв хийгээд зогсож байдаг, мэдрэл муутай юм уу. Яг үнэндээ энэ улс төрийн зодооныг чинь хэн ч сонирхохгүй байгаа.
Сүүлийн 4-5 жилд энэ улсад улс төрийн хэрүүл л боллоо. Бие биенийхээ муухайг л ярьдаг боллоо. Үүнээс чинь ард түмэн залхаад байна шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна