Төрийн болон албаны нууцад хамруулсан байсан нүүрсний гэрээнүүдийг ил болголоо

Zuv.mn
20 цаг 43 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүдээ танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд С.Бямбацогт  “Монгол Улсын Засгийн газар өмнө нь төрийн болон албаны нууцад хамруулсан “ЭТТ” ХК-ийн нүүрсний худалдаатай холбоотой 32  оффтейк гэрээг ил болгож байсан. Гэхдээ зарим хэсгийг нь нууцад авч үлдсэн байсныг бүхэлд нь ил болгох шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Мөн Хил холболтын төмөр замын гэрээ болон холбогдох баримт, мэдээллүүдийг ил болголоо” гэлээ.  

Холбогдох баримт мэдээлэл гэдэгт уг гэрээг байгуулах явцад албан тушаалтнуудын БНХАУ-тай үүсгэсэн харилцаа, илэрхийлж байсан байр суурь, албан бичиг зэрэг бүгд багтаж байгаа, Монгол Улсын Засгийн газар болон "ЭТТ" ХК-ийн албан ёсны цахим хуудсаас харж болно гэж С.Бямбацогт сайд онцоллоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна