ЧУУЛГАН: Өнөөдөр төсөв хэлэлцэнэ

Zuv.mn
4 цаг 43 минутын өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагт эхэлж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

·    Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19ий өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·     Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·   Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·   “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2025.09.30-ны өдөр ирүүлсэн/

 

Олон нийтийн анхаарлыг татаж байгаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг буюу түүний танхимыг огцруулах асуудал маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлогджээ.

·      Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах

·    Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

Баасан гаратр  мөн УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагт Үндсэн хууль танхимд хуралдахаар товлогдсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна