П.Ганзориг: Дуртай өдрөө дуртай хүнээ ажлаас нь чөлөөлөөд сууж болохгүй

Х.Есү
5 цаг 34 минутын өмнө

УИХ-ын гишүүн П.Ганзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "ХҮН намын зөвлөлөөс энэ удаагийн улс төрийн асуудалд УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр хандаж дүгнэлт хийгээд явж байгаа. 

-Та ямар байр суурьтай байгаа вэ? Аль нэг талд гарын үсэг зурсан уу? 

-Би аль ч талд гарын үсэг зураагүй. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нэгдүгээрт, сайдаа огцруулахдаа огт мэдэгдэлгүйгээр чөлөөлнө гэдэг байж болохгүй. Яах юм маргааш ирэхэд дараагийн нэг сайдаа чөлөөлчихсөн гээд сууж байх юм уу. Энэ бол хувийн компани биш улс орны, төр засгийн ажил явж байгаа. Дуртай өдрөө дуртай хүнээ чөлөөлөөд сууж болохгүй. 

Хоёрдугаарт 2026 оны төсвийг Засгийн газраас өргөн барьсан. Өргөн барьсан төсөв дээр олон асуудал бий" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна