Ерөнхий сайд огцрох эсэхийг маргааш УИХ-аар хэлэлцэх учир Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хойшлуулжээ

С.Гандэлгэр
6 цаг 30 минутын өмнө

УИх-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй 50 гаруй гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-д өргөн бариад байгаа. Хуулиараа тус асуудлыг ажлын гурав хоногт шийдэх бөгөөд энэ баасан гарагт хэлэлцэх товтой байгаа юм. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайдаар томилогдохоор болоод байсан Б.Энхбаярыг томилох асуудлыг ирэх долоо хоног болгон хойшлуулжээ. Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "Маргаашийн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж өөрчлөлт оруулсан байгаа. Маргааш өглөө 08.30 цагаас ТББХ П.Сайнзориг нарын нэр бүхий 50 гаруй гишүүдийн саналыг хэлэлцэнэ. 10.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Даргын дэргэдэх зөвлөл дээр Б.Энхбаяр гишүүний асуудал яригдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас санал гаргаж, Ерөнхий сайдын асуудлыг шийдсэний дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох эсэхийг шийдэх нь зүйтэй гэж шийдсэн" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна