УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Хүүхдийн мөнгө бол хүн амын бодлоготой уялддаг тул үргэлжлэх ёстой. Үүнийгээ хөдөлмөр эрхлэлттэй холбох хэрэгтэй. Зүгээр дансанд нь хийхээс илүү аав, ээжийнх нь хөдөлмөр эрхлэлтийг ХХОАТ-аас чөлөөлөх зэргээр явах нь зөв. Дотоодын үйлдвэрлэгч нараасаа тухайлсан хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн худалдаж авахаар зохицуулах ч боломжтой. Хүүхдийн мөнгийг хасна, өгөхгүй гээгүй. Бодлогоо яаж зөв болгох юм бэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Хүүхдийн мөнгө ер нь Мөнгөний бодлогод яаж нөлөөлдөг вэ. Энэ гаргасан бодлогоо эргэж харах шаардлагатай юу?" гэж асуулаа.
Хариуд нь Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Хүүхдийн мөнгө бол олон улсад байдаг. Хүн амаа өсгөх, зорилтот бүлгээ хамгаалахад чиглэдэг бодлого.Манайд бол хавтгай явдаг. Монголбанк ганц нэг судалгааны дүнтэй танилцдаг. Тэрэн дээр сар бүр очиж байгаа 100 мянган төгрөгийн 30 хувь нь хуримтлал, 70 хувь нь хэрэглээ рүү явдаг. Хүүхдийн мөнгө хуваарилсны дараа хотын захын тойргууд дээр хүнсний борлуулалт, архины борлуулалт нэмэгддэг. Шууд бэлэн мөнгө тараах нь эерэг ба сөрөг үр дагавартай." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна