ТАНИЛЦ: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүд

Х.Есү
11 цаг 24 минутын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах санал гаргаж гишүүд гарын үсгээ зуржээ. 

Тус огцруулах бичигт " Нүүрсний хулгай авлига алыан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураар түдгэлзэн, шалгуудах, хуулийн байгууллагын хараат бус үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх ёс зүйн шаардлагыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн. 

Гэвч та дээрх шаардлагыг хүлээн аваагүйн зэрэгцээ ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах УИХ-ын үндсэн зорилт, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж байна. 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно" гэж заасныг үндэслэн Д.Амарбаясгалан таныг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас огцруулах саналыг үүгээр гаргаж байна" гэжээ. 

Дараах гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд гарын үсэг зуржээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна