ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

Zuv.mn
9 цаг 49 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдах товтой байсан. Гэвч ирц бүрдэхгүй байсны улмаас хэсэг хугацаанд хойшилж байгаад дөнгөж сая эхэллээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир энэ удаагийн хурлаар П.Сайнзориг нарын гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ гээд гишүүдээс санал асуухад санал хэлэх гишүүн гарсангүй. Улмаар П.Сайнзориг гишүүн үндэслэлээ танилцуулснаар үргэлжлүүлэн зөвхөн энэ асуудлыг хэлэлцэж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна