УИХ-ын даргыг огцруулах саналыг хэзээ хэлэлцэхийг өнөөдөр товлоно

Zuv.mn
9 цаг 42 минутын өмнө

З.Мэндсайхан тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 60 гаруй гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналыг гаргасан билээ. Энэ саналыг өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал, УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ гэсэн мэдээлэл байсан ч ТББХ-ны хурлаар гагц Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон.

Үүний дараа хэвлэлүүд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос энэ талаар тодруулахад “УИХын нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын төвыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гарагт хуралдаж тогтоодог. УИХ-ын гишүүнийг огцруулах санал гаргасан. Энэ асуудлыг өнөөдөр авч хэлэлцээд хэдийд, хэрхэн хэлэлцэх товыг гаргана” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна