Ц.Сандаг-Очир: Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг 10 хоногийн дотор шийдэх хуулийн хугацаатай

Х.Есү
9 цаг 24 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр хурал эхэлсэн ч 30 минутын завсарлага аваад байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Д.Амарбаясгалантай уулзах санал тавьснаар 30 минутын завсарлага авсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Бид ТББХ-н дарга Ц.Сандаг-Очироос нөхцөл байдлыг тодрууллаа. 

Тэрбээр, "14:40 минутын байдлаар 15 гишүүн хуралдаа ирсэн байна. Хоёр гишүүн ирчихвэл хурлаа эхлэх гээд байна. 

Хуулиараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байж, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс өнөөдрийн 10 цагаас товлогдсон байсан нэгдсэн чуулган 16 цагаас болсон. 

УИХ-ын даргыг огцруулах бичигт 67 гишүүн гарын үсэг зурсан байсан. Энэ асуудал хэлэлцэгдэхээр бол ТББХ-оор түрүүлж хэлэлцэгдэх үү?

-Тийм ээ. Энэ асуудал УИХ-ын даргаас цохогдоод ирсэн тохиолдолд манай байнгын хороо яг л адилхан ингэж хэлэлцэнэ. Байнгын хороогоос хэлэлцсэний дараа чуулганаар хэлэлцэх хуулийн заалттай байгаа. 

Нэг ялгаа нь УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх ямар нэг хугацаа байхгүй. Ерөнхий сайдын асуудлыг гурван хоногийн дараагаас эхлээд 10 хоногийн дотор дуусгана гэсэн заалттай байдаг" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна