Л.Оюун-Эрдэнэ: 2022 онд ил болгосон гэрээнүүд дээр нэмж ил болсон гэрээ нэг ч байхгүй

Zuv.mn
8 цаг 4 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж, П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг гурван үнэдслэлээр огруулах асуудлыг хэлэлцэж байна.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нараас “Офф тейк гэрээнүүдийг байгуулах эрхийг хэн өгсөн бэ. Нууцад авах шийдвэрийг хэн гаргадаг вэ” гэж асуусан.

Ерөнхий сайд Г.Занданшатар түүний асуултад “Хуулиа унш. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэр гаргадаггүй. Улс орны хөгжлийн чухал төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж л гаргадаг. Өмнө нь энэ асуудлаар гишүүд хэл ам гаргаад, өөрсдөө нууцын баталгаа өгч байж орж танилцсаныхаа дараа үнэхээр ҮАБЗ дээр шийдвэр гардаггүй юм байна гэдгийг ойлгож байсан” гэж хариулав.  

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Би бас нэлээд удаан дуугүй л яваад байсан юм. Одоо ил тод ярих цаг нь болж байх шиг байна аа. Уг нь МАН 2024 онд дэлхий дээр эрх баригч улс төрийн хүчнүүдээс ганцаараа олонхын санал авсан юм. 50 дээр нэмэх нь нэг. Өөр ийм эрх баригч хүчин байгаагүй. Уг нь бид мөрийн хөтөлбөрөө л биелүүлэхэд анхаарах ёстой байсан. Харамсалтай нь, сандал суудлын... Хамтарсан Засгаа тараагаад, асуудлууд өрнөсөн. Одоо ингээд аль нь үнэн, аль нь худлаа нь ч мэдэгдэхгүй. Олон Улсын хувьд ч, олон нийтийн хувьд ч онигоотой байдалд орж байна. Харамсаж байна. Монгол Улсын л цаг явж байгаа. Би уг нь энийг өмнөх чуулган дээр ч зөндөө хэлж байсан.

Өнөөдөр би нэлээд материалуудтай ирсэн. Ийм ч зүйл болох болов уу гэж бодоод...

Тийм учраас та бүхэн надаас ч гэсэн энэ шийдвэрүүдийг асууж болно. Төрийн ажил бол Үндсэн хуулийн дагуу, баримтад тулгуурлаж ярих ёстой болохоос цуу яриа, огт худлаа яриа эсвэл цахим ертөнцөөр дамжуулж бие, биенээ харлуулах байдлаар явж болохгүй. Монголын ард түмэн ч “тролл армиа” даваад бодитой дүгнэлтийг харах цаг болсон.

Би хэдэн зүйл сануулья. Нүүрсний оффтейктэй холбоотой асуудал яагаад үүссэн бэ гэхээр, 2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болчихсон юм. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байсан. Манай С.Бямбацогт сайд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийг хийгээд тэр хүрээнд Эдийн засгийн хөгжлийн сайд томилогдсон.

Ингээд гааль дээр нүүрсний бүрдүүлэлт, экспорт байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаа байдлыг Ч.Хүрэлбаатар сайд анх олж харсан юм.

Ингээд “Юу болов” гэтэл оффтейк буюу урьдчилан зарсан нүүрснүүдийг гаргаад, валют орж ирж байгаа нүүрсээ гаргахгүй байснаас валютын нөөц багасаж, ханш алдсан гэдэг дүгнэлтийг хийсэн.

Ингээд энэ оффтейк гэрээнүүдийг 2022 онд ил болгосон. Өчигдрийн яригдаад байгаа гэрээнүүдээс нэмж ил болсон зүйл юу ч байхгүй.

Дээрээс нь, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр шийдвэр гардаг нь үнэн. Юу гэхээр, “Тендерийн тухай хуульд энэ гэрээ хамаарахгүй” гэдэг шийдвэрийг гаргадаг юм. ТЕГ-аас бичиг авахын тулд. Тагнуул нь болохоор нууц гээд үзчихдэг. Тэгэхээр, энэ зөвлөмжийг ч нууцаас гарах хэрэгтэй” гэж хариуллаа.    



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.93
    2 цагийн өмнө

    Тэнэг хогийн жүжигчин амьсгал

    Хариулах
  • 66.181.183.121
    6 цагийн өмнө

    ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ ЯГ ЦАГАА ТУЛАХАД ИХ ХОРЧИН ХҮН ЮМ БАЙНА

    Хариулах
  • 103.212.118.191
    6 цагийн өмнө

    2022 онд ил болгосон гэх гэрээг чинь хэн ч үзээгүй хөөе! Битгий жүжээд бай. Жүжсэн байсан ч энэ гэрээнүүд чинь улсад 400 гаруй их наядын хохирол учруулсан байна. Зүгээр үү??

    Хариулах