МАН-ын бүлэг даргагүйгээр хуралдаж, Г.Занданшатар оролцож байна

Х.Есү
6 цаг 52 минутын өмнө

Өнөөдөр /2025.10.14/ УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар УИХ дахь МАН-ын бүлгийг хуралдуулах асуудлаар мэдэгдэл хийсэн. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, өнөөдөр 16.00 цагаас хуралдах шаардлагыг бүлгийн даргад хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.  

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ маргааш /2025.10.15/ 12.00 цагт хуралдаан товлосон гэдгийг мэдэгдсэн билээ. Тэгвэл дээрх 38 гишүүн бүлгийн даргагүйгээр 17:00 цаг орчимд бүлгээ хуралдуулж эхэллээ. 

Уг хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байгаа бөгөөд Засгийн газрыг огцруулах эсэх мөн бүлгийн даргыг огцруулах асуудал ч хөндөгдөж магадгүй юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.211
    5 цагийн өмнө

    UIH-Iim gishuun bus, namiin dargiin songuulid yalagdsan hun namiin bulging hurald yamar helbereer oroltsoh ve?

    Хариулах