Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас агаарын бохирдолтой холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр энэ талаар "Агаарын бохирдол 2024.10.14-ний өдрийн агаарын чанарын мэдээг өнөөдрийн агаарын чанарын мэдээтэй харьцуулахад хэд хэдэн өөрчлөлт гарч байна. Тоон үзүүлэлтээр товчхон хэлэхэд PM2.5 тоосонцор 1.8 дахин буурсан. PM10 тоосонцор 1.6 дахин багассан. НОКС 1.3 дахин бага, СОКС 4.3 дахин бага болж байгаа мэдээлэл байна. Гэхдээ салхитай байгаа учраас энэ үзүүлэлтүүдийг олон нийтэд танилцуулахаас илүүтэй 12 сард агаарын чанар хамгийн муу байдаг үе буюу агаарын урсгал зогсчихдог үед агаарын чанар ямар байх вэ гэдгийг харьцуулж харуулах төлөвлөгөөтэй байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.95
Өвөл болоогүй байхад арай л эрт дүгнэлт гаргаад байна уу даа. Ид өвлийн үед л энэ харьцуулсан дүгнэлтээ гаргаж танилцуулах хэрэгтэй дээ.
Хариулах66.181.182.31
Нүүрс олдохгүй гал түлж чадахгүй байгаа юм чинь буурахгүй яадгийн.
Хариулах169.253.162.2
Худлаа яриад байгаарай. Энэ жил эрт хүйтэрсэн тул эрт галлагаа эхэлсэн. Утаа үл ялиг бага боловч үнэр танар нь яг л химийн бодисны үнэр байсан. Мөн цонх, хөшиг маш хурдан хиртэж бохирдож байна. Би өөрөө өндөр утаажилттай бүсэд амьдардаг. Уучлаарай, Ялгааг харахгүй байна.
Хариулах