УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Эмч эмнэлгийн ажилчид гурав хоногийн дараа ажил хаяна гэдгээ хэллээ. Энэ асуудал дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Эмч эмнэлгийн ажилчид цалин нь хүрэхгүй болохоор л ийм арга хэмжээ авч байгаа байх. Юмны үнэ 2-3 дахин өсчихсөн байгаа шүү дээ.
Бидний гол орлого олдог зүйлс нь нүүрс, алт, зэс. Нүүрсний хувьд үнэ нь уначихсан, энэ цаг үед боломж гаргаад нэмэхэд хүндрэл байгаа. Оюутолгой, Дубайн гэрээгээ өөрчилж чадвал эмч нарын цалинг хангалттай нэмж чадна.
Эмч нарын шаардаад байгаа зүйл чинь нэг жилийнх нь зээлийн хүүний мөнгө байгаа байхгүй юу. Хүүнд алдаад мөнгөний асуудал дээр Засгийн газар сэтгэл гаргаад хэлэлцээр хийгээд хүчингүй болсон Дубайн гэрээний дагуу хийчих юм бол аяндаа болох гээд байна шүү дээ.
Алтны үнэ гурав дахин өссөн. Гэтэл Монголчууд үүний үр шимийг хүртэж байна уу Үгүй. Тэр гадныхан л хүртээд байна шүү дээ. Хамгийн том луйвартайгаа бид тэмцэх хэрэгтэй. Тэр бол Дубайн гэрээ болон Оюутолгойн гэрээ. Тэнд өдөрт явж байгаа мөнгө чинь 10 тэрбум төгрөг шүү дээ. Нэг жилийн хүүгийн мөнгөөр нь л эмч нарынхаа цалинг хангалттай нэмнэ шүү дээ.
Луйврын зээлийн асуудлыг бүгдийг нь хүчингүй болгож чадах юм бол эмч, багш, ахмадуудын цалин тэтгэврийг нэмэх бүрэн боломжтой шүү дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна