Төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуяг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр улаан, ногоон өнгийн лазаар хуралд оролцож байгаа гишүүдийн саналыг зааж байгаа гэх бичлэг цахим орчинд цацагдсан. Эл асуудал олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаас тодрууллаа.
Тэрбээр "Ер нь ажлын хэсгийн ахлагч, байнгын хорооноос гаргасан саналуудаа дэмжээд өгөөч ээ гэдэг байдлаар гуйж байгаа болохоос удирдагдана гэж юу байх вэ? Дэмжихгүй байхыг хүссэн саналууд нь юу байсан бэ гэхээр жишээ нь 2026 онд бүх төсвийн хөрөнгө оруулалтуудыг татах, зөвхөн цалин тэтгэвэр нэмэх гэдэг агуулгатай санал байсан. Үүнээс болоод хэлэлцэж байгаа төсөв задрах, хэлэлцэх боломжгүй болох нөхцөл байдал руу орох байсан. Хэрэв бид хөрөнгө оруулалтгүй болоод дан тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмсэн бол инфляц 20 гаруй хувиар нэмэгдэх тооцоолол байгаа. Тийм учраас тэдгээр саналуудыг дэмжихгүй байхыг л хүссэн. Тэрнээс ажлын хэсгийн ахлагч, байнгын хорооны дарга гишүүдийг удирдана гэж юу байх вэ дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.238
Халамжийн тэтэгвэр нэмхүү
Хариулах