Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев дуучин Ж.Мишээлийг “Найрамдал II” одонгоор шагналаа

Zuv.mn
3 цаг 12 минутын өмнө

Торгоны зам дагуу оршдог 12 улсын уран бүтээлчид оролцсон "Silk way star" олон улсын шоуны ялагч болсон Монголын дуучин Ж.Мишээлийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын зарлигаар “Найрамдал II” зэргийн одонгоор шагнажээ.

Ж.Мишээл тус шоуны финалын шатанд шүүгчид болон үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ аван түрүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн юм. Тэрбээр ялагч болсныхоо дараа "Казах хэл дээр дуу гаргана" гэж хэлснийг Казахстаны хэвлэлүүд мэдээлсээр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна