Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академтай хамтран зохион байгуулсан Шүүхийн журмаар асран хамгаалагч тогтооход шинжээчийн дүгнэлт гаргах аргазүйн сургалтад хамрагдсан албан хаагчдадаа өнөөдөр гэрчилгээ гардууллаа.
Сургалтаар шүүгчийн захирамжаар хүүхдийн асран хамгаалагч тогтооход шинжээчийн дүгнэлт гарган ажиллах албан хаагчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх,хүүхдийн сэтгэл зүйн байдлыг ажиглан, нас сэтгэхүйн онцлогт тохирсон оношилгооны аргуудыг ашиглан, оновчтой дүгнэлт гаргах арга зүй эзэмшүүлэв.
2025 оны есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд танхим болон цахим хосолсон сургалтад Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Өнөр бүр хүүхдийн төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын үйлчилгээ, түр хамгаалах байр, 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 120 мэргэжилтэн, сэтгэл зүйч хамрагдлаа.
Хамтран ажилласан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академийн хамт олондоо баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна