ХГБХХЕГ-ын албан хаагчдад нийгмийн ажлын доктор Я.Байгалмаа (Ph.D) “Гэр бүл, хүүхдийн хөгжлийн индекс тооцох, үзүүлэлтүүд, аргачлал” сэдвээр сургалт, мэдээлэл өглөө.
Энэхүү сургалт нь Хүүхдийн эрхийн конвенцын “Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн Ерөнхий зөвлөмж 5”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдав. Зөвлөмжид хүүхдийн нөхцөл байдал, нэн ялангуяа эмзэг, хүнд нөхцөлд байгаа хүүхдийг үнэлэхдээ нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, газар зүйн байршил, яс үндэс, нийгэм-эдийн засгийн байдал зэрэг нарийвчилсан мэдээлэл цуглуулах, түүнийг шинжлэхэд олон улсын хэмжилтийн арга зүй, онолыг ашиглахыг зөвлөсөн байдаг.
Мөн хүний хөгжил, хүүхдийн хөгжил, гэр бүлийн хөгжлийн талаарх суурь ойлголтууд, хөгжлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд болон эдгээрийг нэгдсэн нэг хэмжүүрт оруулахын тулд 1-10 онооны хооронд байх индексэд хувирган тооцох аргачлалын талаар танилцууллаа.
Шалгуур үзүүлэлтүүдийн төлөвлөлт, хяналт үнэлгээ болон үр дүн тооцох үйл ажиллагаанд индексийн аргачлалыг хэрхэн ашиглаж болох талаар онолын болон практик мэдлэгийг хуваалцав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна