Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан өнөөдөр /2025.09.16/ Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ -ын төлөөлөгчид болон Японы Фүкүй их сургуулийн эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч, уулзлаа.
Уулзалтаар хүүхдийн амьдрах нөхцөлийг дээшлүүлэх, хүчирхийллийг танин мэдэх, бууруулах, шийдвэрлэх арга зам, гэр бүлийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд хүрээлэн буй орчны нөлөөллийн талаар санал солилцон, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиров.
Тус уулзалтад Японы Фүкүй их сургуулийн профессор Тераока Хидео, тус сургуулийн Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны төвийн профессор Томода Акеми, Олон Улсын харилцааны сургуулийн дэд профессор Авахара Томоко, Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн байгууллага ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Накамура Юүки, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын олон улсын хамтын ажиллагааны зохицуулагч Кимизү Цутаёо, Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар оролцлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна