Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Доржхуяг дүүргүүдийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудал, санал шийдлийн талаар ярилцлаа.
Тэдний санал, хүсэлтийг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд уламжилж, тулгамдаж буй асуудлаа шийдэх юм.
Өнөөдрийн байдлаар хүүхэд, гэр бүлийн хамгаалал, хөгжлийн чиглэлээр ажилладаг анхан шатны нэгжийн албан хаагчдын нийгмийн баталгаа хамгийн муу байна.
Үүнээс үүдэж ажиллах хүчний хомсдолтой, хүн ам ихтэй дүүргүүдийн албан хаагчдын ажлын ачаалал хамгийн өндөр байна.
Мөн эрхзүйн чадамжийг дээшлүүлэх, цахим хэрэглээг сайжруулан ажлын ачааллыг бууруулах, бүтэц, чиг үүргийг уялдаа холбоог сайжруулах хэрэгцээ үүссэн.
Цаашдаа хүүхдийн хөгжил, хамгааллын бодлогыг боловсрол, эрүүл мэндийн салбартай уялдуулах,
Гэр бүл төвтэй хүүхэд хамгаалал, хөгжлийн бодлогыг анхан шатны нэгжид хэрэгжүүлэх,
Насан туршийн боловсролын төвийг цаашид ашиглах хэрэгцээтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна