Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

Zuv.mn
3 цаг 49 минутын өмнө

МҮОНРТ-д 14 жил нэвтрүүлэгч хийж, нүүр царай нь болж байсан Д.Одзаяа 11 жилийн туршид сошиалд контент бүтээж буй. 

Тэрбээр төрсөн өдрөөрөө сайн үйлс хийж хүмүүс баярлуулдаг уламжлалтай билээ. Өмнө жилүүдэд Одзаяа гэсэн нэртэй бүх хүүхдүүдийг нэг дор цуглуулан баяруулж, хавдар өвчнөөр шаналж байгаа монголынхоо бүх хүүхдүүдэд 300 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн бэлэглэх зэргээр сайн үйл хийж байсан бол энэ удаад тэрээр улсын эмнэлэгт дөнгөж төрсөн ээж нарт хэрэгцээт бүтээгдэхүүнээр нь бэлэг барьжээ.

Д.Одзаяагийн хувьд 2016 оноос хойш эх хүүхдэд зориулсан өрөөнүүдийг санаачлан тохижуулж эхэлсэн бөгөөд ЭХЭМҮТ, Хүрээ амаржих, Амгалан амаржих, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, УИД, ҮСАХ зэрэг 14 газарт эх хүүхдэд зориулсан өрөөнүүдийг тохижуулан хүлээлгэж өгчээ. Мөн одоогоор улсын нэгдүгээр төрөх эмнэлэг буюу Өргөө амаржихын төрсний дараах өрөөг тохижуулж эхэлсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.195
    2 цагийн өмнө

    Tohijuulsan uruund n turj bsn tuhtai bsn shu bayarlaa Odzayadaa tursun udriin mend hurgii

    Хариулах