Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцэл үргэлжилнэ

Zuv.mn
4 цаг 13 минутын өмнө

“Ерөнхий сайдаас асууя” нэртэй олон нийтийн шууд хэлэлцүүлэг, ярилцлага гурван цагийн турш үргэлжиллээ.

Энэ үеэр иргэдээс ирүүлсэн асуултуудад Ерөнхий сайд дараах байр суурийг илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

Ярилцлагын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар данхар төрийг хумих бодлогын хүрээнд Засгийн газар олон эсэргүүцлийг сөрж, төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох шийдвэр гаргасан.

Тухайлбал, 1000 гаруй албан тушаалтныг чөлөөлсөн. Харин 16 дэд сайд томилогдоноор бүтээмж нэмэгдэж, хяналтыг бий болгоно. 

Цэгцрэх хөдөлгөөний 300 хоногийн төлөвлөгөөнд хэмнэлттэй, хяналттай, хариуцлагатай төр гэж зорилт байгаа. Аймаг, сум, агентлаг гээд 100 гаруй чиг үүрэг давхардаж байна. Менежерүүд дарга нарын тоог цөөрүүлэх бодлого барьж байна. Аливаа ажил бүтээмж дээр суурилах ёстой. Цаашид ч төрийн данхар бүтцийг багасгахад анхаарч ажиллана гэв.

Мөн багш нарын цалин 30-79 хувиар нэмэгдэж байгаа. Сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмнэ. Суралцахуйн хувьсгалыг хийхээр төлөвлөж байна. Орчин үеийн технологиудыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах боломжийн талаар "Тэтгэврийг 70 хувь нэмэгдүүлэхээр таван жилийн төлөвлөгөөнд тусгасан.

Тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхэд 2.8 их наяд төгрөг шаардагдана. Мөнгө хэвлээд нэмбэл инфляц өснө. Эдийн засгаа тэлж байж нэмэх ёстой. Үнэнээ хэлэх нь зөв байх. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй. Харин Засгийн газраас зээлийн хүүг бууруулах чиглэлд Монгол банктай хамтарч ажиллана" гэлээ.

Үргэлжлүүлээд Ерөнхий сайд Г.Занданшатар "Баялгийн хулгайтай тэмцэх нь манай Засгийн газрын тэргүүлэх чиглэл. Энэ хүрээнд нүүрсний нууцалсан 581 гэрээг ил болгосон. Хамгийн их авлигатай гэгддэг гааль, татвар, эрчим хүчний салбарт тодорхой гүйцэтгэх ажлын шугамаар ажиллагаанууд хийгдэж, нийтэд эхнээсээ ил болж байна. 

Баялгийн хулгайтай хийх тэмцэл үргэлжилж байгаа. Бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй. Хууль эрхзүйн орчныг сайжруулна" гэдгийг онцлов.

Түүнчлэн төрийн өмчит компаниудад хулгай нүүрлэсэн байна. Тиймээс Олон нийтийн хяналтын зөвлөлийн тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ. Төрийн өмчит компаниудад олон нийт, ард түмний хяналт бий болгоно" хэмээн мэдэгдлээ.

Мөн Улаанбаатарт 12700 орон сууц баригдаж байгаа. Үүнийг зорилтод бүлэгтээ хүргэнэ гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.198
    2 цагийн өмнө

    Ерөнхий сайп маань худлаа яриал ард түмэнд таалагдах гээд олигтойч хариулт алга өнөө маргаашаа аргалж бгаад ерөнхийлөгч болчих санаатай л бна даа ерөнхийлөгч больё гэвэл авилгачдаас тэр дундаа өөрийн намаас хэдийг явуулаад хөрөнгө хураах хууль батлаад өгвөл ч сонгогдох бхдаа

    Хариулах