С.Баяр: Миний алдаа, уучлаарай

Zuv.mn
2 цаг 58 минутын өмнө

Ерөнхий сайд асан С.Баяр Английн хөрөнгө оруулагч нар Монголд 350 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих санал тавихад Эрчим хүчний сайд байсан Ц.Даваасүрэн дэмжилгүй унагасан гэсэн утгатай мэдэгдэл хийсэн билээ.

Үүний хариуд Ц.Даваасүрэн сайд С.Баярын яриад байгаа санал нь зүгээр л хоосон яриа байсан, Монгол Улс хэрэглээнээсээ олон дахин давсан Цахилгаан станц барих зөвшөөрөл өгдөг ч ажил хэрэг болдог нь байхгүй гэсэн утга бүхий хатуухан үгтэй хариу өгч харагдсан.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр түүний мэдэгдлийн хариуг мөн хатуухан өгч, нүүр номдоо "Хэлэх үг, гаргах нотолгоо үгүй тул хараал, хэрүүл хийдэг л нэг жижиг гар. Үүнтэй заваарч байх нь нэрийн хор, уг нь. Гэхдээ цагтаа дэмжиж байсандаа харамсахаас гадна цаашдаа ийм юмнуудыг засаг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй. Миний алдаа, уучлаарай!” хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна