ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Улс орнуудад юу болж байна вэ

Zuv.mn
2 цаг 37 минутын өмнө

Ормузын хоолойн тээвэрлэлт тасалдсантай холбоотойгоор газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа билээ. Энэ хүнд нөхцөлд улс орнууд ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл хүргэж байна.

Тайланд

Тайланд улс шатахууны жижиглэнгийн худалдаандаа хязгаар тогтоож, нэг удаад 1000 батаас дээш дүнд өгөхөө больжээ. Энэ нь ойролцоогоор 27 литрээс дээш шатахуун гэсэн үг юм байна. 

Египет

Египет улс эрчим хүчний хэрэглээгээ хязгаарлах арга хэмжээ авч байна. Гудамж, талбайн гэрлүүдээ унтрааж, ресторан, кино театруудыг ажлын өдөр 21.00, амралтын өдөр 22.00 цагаас хойш ажиллахыг хоригложээ. Төрийн байгууллагууд 18.00 цаг гэхэд үйл ажиллагаагаа зогсоож, эрчим хүний хэрэглээгүй болж байгаа аж. 

Шри ланка

Шри Ланка улс шатахууны жижиглэнгийн худалдаандаа хязгаар тогтоож, тээрийн хэрэгслийн дугаараар шатахуун олгож байна. Мөн төрийн алба хаагчдаа цомхотгожээ.

Бангладеш

Бангладешт ШТС-ууд нь зарах шатахуунгүй болжээ. “Dhaka Tribune” сонинд бичсэнээр, 10 сая хүн амтай Дака хотод гуравхан ШТС ажиллаж байгаа тул урт дараалал үүсэн байна.

Австрали

Австралид шатахууны хангамж тасалдсанаас 149 ШТС ажиллахгүй байна. Ялангяа Шинэ өмнөд Уэльс, Миннс мужуудад дизелийн түлшний нийлүүлэлт тасалджээ.

Словен

Словен улс жижиглэнгийн худалдаандаа хязгаарлалт тогтоосон.

Румын

Румын улс шатахууны экспортоо зогсоох асуудлыг нухацтай хэлэлцэж байна.      

Их Британи, Пакистан, Бангладеш, Египт, Эфиоп, Энэтхэг улсуудад хөдөө аж ахуйн техникийн хэрэглээнд шаардлагатай дизель түлш тасалдсан тул ирэх намрын ургац хураалтад сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна