Л.Мөнхбаясгалан: Шинэ Засгийн газраас ямар ч хүлээлт алга

Т.Отгонсувд
2 цаг 55 минутын өмнө

Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр УИХ-аар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томилсон. 

Өнөөдрөөс шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар яригдаж эхэллээ. 

Шинэ Засгийн газарт ямар хүлээлттэй байгаа болон ямар шаардлага тавих талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангаас тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон ирэх онуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлэлцэх үе гээд дандаа "сандал ширээний" маргаан болж байна.

Хэн нь ч болсон ялгаагүй, надад ямар ч хүлээлт алга. 

 Улсын төсөв батлах, таван жилийн төлөвлөгөө гаргах зэрэг улс орны чухал асуудлуудыг хэлэлцэх үед бодлогын чанартай шийдвэр гаргахаас илүүтэй албан тушаалын хуваарилалт хийсээр ирсэн. 

Шинэ бүтэц бүрэлдэхүүн яригдах бүрд "цомхон, чадварлаг" гэх тодотголыг ашигладаг ч бодит байдал дээр фракц хоорондын тохиролцоо давамгайлдаг" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна