Засагт хамтрахгүй гэсэн О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас нь огцруулахаар гарын үсэг зурж эхэлжээ

Т.Отгонсувд
3 цаг 15 минутын өмнө

Ардчилсан намын Бүлгийн дарга О.Цогтгэрэлийг огцруулахаар гарын үсэг зурж эхэлжээ. 

2024 оны сонгуулийн дараа Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орж ажилласан. 

“Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын нам парламентад олонхыг бүрдүүлсэн ч сонгодог парламентад баримталдаг нийтлэг зарчимд үндэслэн сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг баримтлан мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын геополитикийн эгзэгтэй цаг үед үндэсний эв нэгдлийн хангаж, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн Улсын их хуралд суудалтай нам эвслүүдийн төлөөллийг засгийн газрын бүрэлдэхүүнд оруулан хамтран ажиллах улс төрийн шийдвэрийг 2024 оны долдугаар сарын 05-ны өдөр хуралдсан Монгол Ардын намын бага хурлын V хуралдаанаар гаргасан.

Гэвч удалгүй Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн хэмээн үзэж хамтарсан засгаас хөөсөн. 

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, МАН-ын дарга Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдон Засгийн газраа бүрдүүлж буй. 

Ардчилсан намын гишүүдийн зүгээс Засгийн газарт орж ажиллах сонирхолтой хэдий Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Засгийн газарт хамтрахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. 

Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргаа огцруулах бичигт гарын үсэг зурж эхэлжээ. Одоогийн байдлаар 20 гаруй хүн гарын үсэг зурсан аж.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.