Х.Нямбаатар: З.Энхболд миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л байгаа юм байна

Т.Отгонсувд
3 цаг 0 минутын өмнө

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд цахимаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 20.000 гаруй иргэний гарын үсэг цугласан байгаа юм. 

УИХ-ын дарга асан З.Энхболд тус өргөдөлд гарын үсгээ зурсан талаараа цахим хуудаснаа мэдэгдсэн. 

Үүнд Хотын дарга Х.Нямбаатар "Энэ нөхөр л миний эсрэг дуугарч байгаа бол би яг зөв зам дээрээ л байгаа юм байна. 

Өмч хувьчлалын луйвар эхлүүлсэн. Ичихгүй өөртөө, найздаа Олон улсын геологичдын обьект, Баянгол зочид буудал, Талх чихэрийн үйлдвэр, Мах комбинат, ХИД-1 гээд олон олон үнэгүйдүүлсэн хувьчлах ажлыг гардан хийсэн. 

Тавантолгойн нүүрсийг угаах нэрээр эрх мэдлээ ашиглаж Говийн замыг экологийн доройтолд оруулсан. Женкогоо дахин дэвших эрхгүй болгосон хөгийн ч эр дээ. 

Чи "Содмонгол"-ын Ц.Анандбазараас авсан Бага тэнгэрийн хаусдаа хуцалгүй хэвтэж байгаач. Ичихгүй шүү, худынхаа нэр дээр ХААЯамнаас зээл авч Францаас ямаа авчирдаг. Ч.Сайханбилэг үнэн үг хэлсэн шүү. Амьдралдаа ганц сайн зүйл хийсэн гэж" хэмээн хариу хэлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна