“Артемис II” багийн гишүүд сансраас авсан хамгийн алдартай гэрэл зургийг дахиж авах боломжтой болно

Х.Батсайхан
3 цаг 22 минутын өмнө

Сарны тойрог замд орж нисэх даалгавартай “Артемис II” хөлөг өнөө орой сарны ар талд гарч, дэлхийгээс бүрэн холбоо тасрах гэж байна. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ.  

Холбоо тасрах нь дэлхий болоод хөлгийн багийнхны хувьд хамгийн эмзэг үе бөгөөд “Артемис II” хөлгийн тухайд энэ байдал 40 гаруй минут үргэлжилнэ.  Цаашдаа Еврропын сансрын агентлаг  сарны тойрог замд хиймэл дагуулын сүлжээ байрлуулах “Moonlight” төслөө хэрэгжүүлсэн тохиолдолд ингэж холбоо тасрах явдал гарахгүй юм байна.

Нисэгчэй хөлөг сарны тойрог замд орж, дэлхийгээс холбоо тасарч байгаа тохиолдол өмнө нь АНУ саран дээр хүн буулгах төсөл хэрэгжүүлж байх 1968, 1969 онд тохиож байсан. “Артемис II” өнөө орой сарны ард гарснаар “Мандаж буй дэлхий” хэмээх сансрын сэдэвтэй хамгийн алдартай гэрэл зургийг дахин авах боломж бүрдэж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна