Сангийн сайд З.Мэндсайханаас төсөвт тодотгол хийх эсэх асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Нэгдүгээр улирлын гүйцэтгэл гараагүй байна. Эдийн засаг хөгжлийн яаман дээрээс төсвийн дунд хүрээний мэдэгдлийг батлуулах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа төсвийн дунд хүрээний мэдэгдлийг батласнаас хойш гурван сарын дотор төсвийн тодотгол хийж болохгүй гэсэн үг.
Тэгэхээр одоо өргөн бариагүй төсвийн дунд хүрээний мэдэгдлийг батлаагүй байгаа учраас одоохондоо төсвийн тодотгол хийхгүй. “Монполимент” компанийн данс нээгдэхгүй байгаа нь татварын өрнөөс өөр асуудал байгаа.
Өчигдрийн байдлаар 12 банкин дээрх 12500 ААН-ийн 90 орчим мянган дансыг нээсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна